БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Дөл-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзлаа

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор  батлах хамгаалах сайдын нэрэмжит цэрэг спортын “Дөл-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2022 oны 8 дугаар сарын 21-нээс 28-ны өдөр зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Баянгол дүүргийг төлөөлж нийслэлийн 38 дугаар сургуулийн "Сүлд" багийн тамирчид оролцож, шагналт байрт шалгарсан юм.

Тэгвэл БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Дөл-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзан сурлага, спортын өндөр амжилт хүсч, талархал хадгалууллаа. Мөн энэ үеэр "Усан спорт, сургалтын төв"-д суралцах 6 сарын эрхийн бичгээр шагнаж урамшуулсан юм.

Хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилготой уг тэмцээн нь энэ жил Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101, Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (103.212.117.126)

    2022-09-22

    Erguu gehed denduu erguu maluud yumda huurhiis kommunizemdee gatsachihsan maluud