“Төрийн банкны үнэт цаасны нээлтийн танилцуулга арга хэмжээ”-нд урьж байна
- 2022-09-23
- Сурталчилгаа
- 0
Төрийн банкны Үнэт цаасны нээтийн танилцуулга Улаанбаатар зочид буудлын Улаанбаатар Их Танхимд маргааш буюу есдүгээр сарын 24-ны өдөр 11:00 цагаас зохион болох гэж байна. Уг арга хэмжээ нь Төрийн банкны хувьцааг худалдан авахаар сонирхож буй хэн бүхэнд нээлттэй болох бөгөөд та тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэнээр:
- Төрийн банкны Үнэт цаасны танилцуулга болон банкны талаарх бүх төрлийн мэдээлэл авах;
- Брокерын компаниудаас хувьцаа худалдан авах талаар зөвлөгөө мэдээлэл авах, үнэт цаасны данс нээлгэх;
- Төрийн банкны данс нээлгэх, Гялсбанк нээлгэх, Гялсбанкаар хувьцаа худалдан авах зааварчилгаа авах;
- Стратегийн хөрөнгө оруулагч болох талаар зөвлөгөө авах, гэрээ байгуулах боломжтой.
Төрийн банк нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авсан билээ. Ингэснээр Төрийн банк нь системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох салхийг хагалж, төрийн өмчит компаниудаа манлайлан олон нийтийнх болох эхлэлээ тавиад байна.
Сэтгэгдэл (0)