Говьсүмбэр аймагт цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо

Монгол улсын засгийн газар Польш улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Говьсүмбэр аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлэхээр 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шав тавих арга хэмжээг зохион байгууллаа.

Цэвэрлэх байгууламжийн шав тавих арга хэмжээг аймгийн Засаг дарга Г.Батзам, АИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл нар нээж үг хэллээ.

Цэвэрлэх байгууламж баригдсанаар Сүмбэр сумын 1750 айл өрх, 115 аж ахуйн нэгж, байгууллага холбогдож бохир усыг 98 хувь хүртэл цэвэрлэж, саарал усыг бүрэн ашиглах боломжтой болох юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)