Говьсүмбэр: Зорилтод өрхүүдэд гэр олголоо
- 2022-09-26
- Орон нутаг
- 0
Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн ОУБ-аас өрх толгойлсон олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, ахуйн түймрийн улмаас орон гэргүй болсон болон зорилтот бүлгийн 8 өрхөд буцалтгүй тусламжийн хүрээнд 37.5 сая төгрөгийн өртөг бүхий гэр олголоо.
Аймгийн Засаг дарга Г.Батзам, Дэлхийн Зөн ОУБ-ын менежер Д.Оюунтуул нар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэрүүдийг айл өрхөд хүлээлгэн өгсөн байна.
Дэлхийн Зөн ОУБ болон хамтран ажилласан нийт байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлье.
Сэтгэгдэл (0)