В.Зеленскийг дэлхийн хамгийн нөлөө бүхий еврей хүнээр нэрлэжээ

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилын "The Jerusalem Post" сонин жил бүр гаргадаг "дэлхийн хамгийн нөлөө бүхий еврейчүүдийн" жагсаалтаа ням гарагт нийтэлжээ.

Израилд энэ өдрүүдэд тэмдэглэж буй Рош ха-Шана буюу еврейчүүдийн Шинэ жилийн баярыг тохиолдуулан нийтэлсэн уг жагсаалтын нэгдүгээрт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бичигдсэн байна. 

"The Jerusalem Post" сонинд бичсэнээр, Украины Ерөнхийлөгч энэ жил улстөрчийн хувьд "global icon" гэсэн ховор статустай болжээ. Украиныг тойрсон нөхцөл байдалтай холбоотойгоор В.Зеленский "өнөөдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий еврей төдийгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг" гэж уг хэвлэлд бичжээ.

Жагсаалтын хоёрдугаарт, Израилын Ерөнхий сайд Яир Лапид, гуравдугаарт эцэг, эх нь Холокостоос амьд үлдсэн Францын Ерөнхий сайд Элизабет Борн орсон байна. 

“The Jerusalem Post” сонины хувилбараар манай гаргийн хамгийн нөлөө бүхий 10 еврей хүний тоонд мөн Израилд суугаа АНУ-ын Элчин сайд Том Найдс /дөрөвдүгээрт/, Израилын Ерөнхий сайд асан, одоо сөрөг хүчний удирдагч Биньямин Нетаньяху /тавдугаарт/, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен /наймдугаарт/ нар багтжээ. Жагсаалтад нийтдээ еврей гаралтай улс төрчид, олон нийтийн зүтгэлтнүүд, эрдэмтэд, бизнес эрхлэгчид, соёлын зүтгэлтнүүд зэрэг 50 хүн багтсан байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (66.181.191.178)

    2022-10-23

    АНУ-ын ноход хийдэг монголчууд бас хошин шогийн жүжигчид гэдгийг энэ амьтан харуулж байна.

  • Иргэн (59.153.115.36)

    2022-10-18

    Тиймээ дэлхийн хамгийн АДГИЙН НӨЛӨӨТЭЙ ХҮНээр тодруулсан гэж болно