Баянгол дүүргийн 61 дүгээр байрны түшиц ханыг бүрэн засварлаж дууслаа

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана хуучирч муудан, улмаар хоёр талд нь байрлах угсармал бетонон шат, түүнийг холбосон явган хүний зам цөмөрч, хагаран иргэд зорчих боломжгүй болоод байсан.

 

Иймээс дээрх түшиц ханыг Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлах ажил өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн бөгөөд бүрэн засварлаж дууслаа.

Ингэснээр түшиц хана дээгүүрх 100 метрийн урттай явган хүний замыг 3,4 метрийн өргөнтэй болгон шинэчилж зассанаас гадна түшиц хана дагуу байрладаг 13 гараашийн хаалга дэлгэгдэж онгойдог байсныг сөхөгддөг автомат хаалгаар солилоо.

Мөн түшиц хананы зүүн талд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аюулгүй зорчих 61 дүгээр байрны арын саад руу чөлөөтэй орж, гарах, амрах боломжийг бүрдүүлэх зорилгоор зориулалтын шат хийлээ.

Ташрамд мэдээлэхэд, өнгөрсөн онд дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.960 км авто замын нөлөөлөлд өртсөн тоосгон 50 гараашийг чөлөөлж авто зам, явган хүний замыг шинээр тавьсан. Ингэхдээ авто замын зорчих хэсгийн өргөн 5-5.5 метр байсныг 6 метр өргөнтэй болгон шинэчилж, замын урд талдаа хоёр метр өргөнтэй явган хүний замыг тавьсан юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)