Баянгол дүүргийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн 2022” боллоо

Баянгол дүүрэг 2022 оныг “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, БГД-ийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” хамтран дүүргийн “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн 2022”-ийг зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, есөн дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга нар болон БГД-т жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөл гээд 300 гаруй хүн урилгаар оролцлоо.

Зөвлөгөөний эхэнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар энэхүү арга хэмжээнд оролцож байгаа бүх оролцогчдод талархал илэрхийлээд “Манай дүүрэг 2022 оныг ЖДҮ-ийг дэмжих жил болгон зарласан. Өнгөрсөн хоёр жилд ковид-19 цар тахал гарч, түүний сөрөг нөлөөнд манай ЖДҮ эрхлэгчид хамгийн их өртсөн, амаргүй он жилүүд байлаа. Иймээс дүүргийн зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс 2022 оныг ЖДҮ-ийг дэмжих жил болгон зарласан. Мөн Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ гээд холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллахаас гадна үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамгийн ойр ажилладаг төрийн байгууллагуудыг үйл ажиллагаагаа түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хүнд сурталгүй үзүүлэх ёстой гэж үзэн энэ талаар хамтран ажиллаж байна.

Манай дүүргийн хувь бусад дүүргүүдээс ЖДҮ болон үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид олон гэдгээрээ ялгардаг. Мөн Энхтайваны өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, 3, 4 дүгээр хороолол гээд төв зам дагуу үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны газрууд олонтой. Иймээс ЖДҮ эрхлэгч та бүхэн зөвлөгөөний үеэр хаяг, гудамж талбайн тохижилт, байршил гэх мэт дүүргийн зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл та бүхэнд тустай, дэмтэй байх талаар саналуудаа гаргаарай. Та бүхний гаргасан саналыг бид хэлэлцээд, цаашдын үйл ажиллагаандаа тусгаж холбогдох арга хэмжээг авч ажиллах болно” гэсэн юм.

Түүнчлэн БГД-ийн “Жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн 2022” үеэр Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. 

 

Зөвлөгөөн гурван үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд “Төрөөс жижиг дунд үйлдвэрийн талаар баримталж буй бодлого”, “ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг төр болон томоохон ААН байгууллага худалдан авч борлуулалтыг дэмжих” мөн “ЖДҮ эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нэвтрүүлэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх” гэсэн гурван сэдвийн хүрээнд холбогдох хэлтсүүдээс илтгэл тавьж, ЖДҮҮ эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)