Говьсүмбэр аймагт говийн бүсийн чуулга харваа-2022 зохион байгуулагдаж байна

Монголын үндэсний сурын харвааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох хэлбэрээр харваачдын ур чадварыг дээшлүүлэх, нийт залуу харваачдыг цол зэрэгтэй болох боломж олгох, эртний өв их соёлоо залуу үеийнхэнд өвлүүлэн таниулах зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн сурын талбайд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Дундговь аймаг, Баянхонгор аймаг, Говьсүмбэр аймаг 5 аймгийн 10 багийн 146 харваач оролцож байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Говьсүмбэрийн төлөө” медалиар Самбуугийн Мөнхжаргал, Батмөнхийн Мөнхжаргал, Базарваанийн Цэрэндаш нарыг шагнаж, шагналыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд “Жахрай мэргэн” сурын холбооны тэргүүн Ш.Билэггүмбэрэл, Монголын үндэсний харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямбаяр, Аймгийн Засаг дарга Г.Батзам нар гардууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)