Буриад хэсэгчилсэн дайчилгааны квотыг биелүүлжээ
- 2022-09-30
- Дэлхий
- 0
КРАСНОЯРСК. /RIA Novosti/. Буриад улс хэсэгчилсэн дайчилгааны хүрээнд цэрэг татах төлөвлөгөөгөө биелүүлсэн гэж тус улсын тэргүүн Алексей Цыденов өөрийн "Telegram" хуудсандаа мэдэгдэв.
"Дайчилгааны даалгавар Бүгд Найрамдах Улсад дууссан. Одоо эрүүл мэндийн нэмэлт үзлэг хийгдэж байна. Манай эрүүл мэндийн яамны нөөц цэргийн эмч нартай нэгдсэн. Өнөөдөр, маргааш ч эрүүл мэндийн үзлэг, дүгнэлт гарна. Дайчлагдсан хүмүүсийн зарим нь эрүүл мэндийн шалтгаанаар гэртээ буцсан. Ажил үргэлжилж байна " гэж тэрбээр бичсэн байна.
Түүний тэмдэглэснээр, Буриадад дайчилгааны хүрээнд цэрэгт татах цэгүүд хаагдаж байна. Цэргийн бүртгэлийн газруудад сайн дурынхныг бүртгэх ажил үргэлжилж байна. ОХУ-д есдүгээр сарын 21-нээс эхлэн Ерөнхийлөгчийн зарлигаар хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хэлснээр, дайчилгаа 1000 километрийн зааглах шугам болон Украины чөлөөлөгдсөн газар нутгийг хянахад шаардлагатай. Дайчилгааны үеэр нийт 300 мянган нөөц цэрэг татагдах бөгөөд энэ нь ОХУ-ын нийт дайчилгааны нөөцийн 1 гаруйхан хувь нь аж хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)