"Эрдэнэс тавантолгой" ХК нэгдсэн менежментийн тогтолцооны давтан баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдлаа
- 2022-10-03
- Сурталчилгаа
- 0
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны (ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018) стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Бид стандартуудын гэрчилгээг Франц улсын баталгаажуулалтын Афнор группээс авсан бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын дагуу бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны үйл ажиллагаанд тасралтгүй байнгын сайжруулалт хийн ажиллаж байна.
Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын баталгаажуулалтыг дахин магадлах зорилгоор гурван жил тутамд дахин баталгаажуулалтын аудит хийдэг бөгөөд аудитыг Афнор группийн нэрийн өмнөөс томилогдсон баталгаажуулалтын байгууллага нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр амжилттай хийж гүйцэтгэлээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудад нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд давтан баталгаажуулалтын аудитын баг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэгдсэн менежментийн тогтолцооны багийн гишүүдийн хамт Цанхийн баруун болон зүүн уурхайн гэрээт олборлогч “Хишиг арвин индустриал” ХХК, “ТиТиЖиВиСиӨү” ХХК, “Платинум Ланд” ХХК-д очиж стандарт нэвтрүүлэлтийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сэтгэгдэл (0)