Говьсүмбэр: Удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
- 2022-10-04
- Орон нутаг
- 0
Говьсүмбэр аймгийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтыг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Г.Батзам нээж, орон нутгийн хамгаалалтын тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, тусгай чиг үүргийн болон мэргэжлийн байгууллагуудын удирдах албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нь хуулийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэлээ.
Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл сургалтад хамрагдаж байгаа удирдах албан тушаалтнуудад аймгийн нутаг дэвсгэр дээр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулан, үр дүнтэй хамтран ажиллах, иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдээ, мэдээллийг хүргэх, чадавхжуулахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Тус сургалтад аймаг, сумдын Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүд нийт 26 удирдах албан тушаалтныг хамруулж, онолын болон хээрийн дадлага, сургуулилт хийж байна.
Сэтгэгдэл (0)