В.Путин: Крымийн гүүрэн дээрх дэлбэрэлт бол Украины тусгай албаныхны террорист ажиллагаа

МОСКВА. /Anadolu/. Крымийн гүүрэн дээрх дэлбэрэлт бол иргэний чухал дэд бүтцийг чиглэсэн террорист халдлага байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт мэдэгджээ.  Оросын удирдагчийн үзэж байгаагаар, халдлагын ард Украины тусгай албаныхан байгаа.

 

"Та дөнгөж сая мэдээлсэнчлэн эргэлзэх зүйл алга. Энэ бол ОХУ-ын иргэний чухал дэд бүтцийг устгахад чиглэсэн террорист халдлага. Зохиогчид, гүйцэтгэгчид, захиалагчид нь Украины тусгай албад юм" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч тус улсын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкинтай уулзах үеэр хэлжээ.

 

Мөрдөн байцаах хорооны дарга хариуд нь мэдэгдэхдээ, “террорист халдлагад” бэлтгэхэд Украины тусгай албаныханд ОХУ болон гадаадын иргэд тусалсан гэсэн байна.  Ачааны машин дэлбэрэхийнхээ өмнө Болгар, Гүрж, Армени, Умард Осети болон Краснодараар дайран өнгөрсөн гэж тэрбээр мэдээлжээ. 

 

Бастрыкиний хэлснээр, хууль сахиулах байгууллагынхан Крымийн гүүрэн дээр дэлбэрэлт үйлдэхээр зэхэж байсан сэжигтнийг олж тогтоож чадсан байна. 

 

Тэрбээр нэмж хэлэхдээ, уг үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын Мөрдөн байцаах хороо 205-р зүйлийн хоёр дахь хэсэг болох "Терроризм" гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэсэн гэжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)