БНАСАУ Японы дээгүүр шинэ пуужин харвасан гэдгээ мэдэгджээ

ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ 10 дугаар сарын 4-ний өдөр Японы бүлэг арлуудын дээгүүр “газар-газар ангиллын дунд зайн тусгалт шинэ баллистик пуужин”-г есдүгээр сарын сүүлээс явагдсан цэргийн сургуулийн хүрээнд харвасан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээлжээ. 

“Сургуулилалтыг тактикийн цөмийн зэвсгийн ажиллагаа хариуцсан ангиуд явуулсан” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна. Пёньян ням гаргийн өглөө буюу сургуулилалтын сүүлийн өдөр Япон тэнгис рүү баллистик пуужин дахин туршилтаар харвасны дараа ийнхүү мэдээлжээ гэж Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)