АНУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн систем нийлүүлнэ

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины удирдагч Владимир Зеленскийтэй даваа гарагт утсаар ярих үеэрээ тус улсад агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн систем нийлүүлнэ гэж мэдэгджээ. 

 

“Ерөнхийлөгч Жозеф Байден өнөөдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийлээ. Тэрбээр Украинд өөрийгөө хамгаалахад шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхийг, тэр дундаа агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем нийлүүлэхээ амласан” гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Америкийн удирдагч мөн Орос улсыг "дайны гэмт хэрэг, харгис үйлдлийнх нь төлөө хариуцлага татахын тулд  АНУ холбоотнууд, түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байгааг онцолжээ. 

 

Вашингтон болон түүний холбоотнууд Украинд аюулгүй байдлаа хангахад, түүнчлэн эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байх болно гэдгийг Ж.Байден В.Зеленскийд батлан хэлсэн байна.

 

Аравдугаар сарын 10-ны өглөө Оросын цэргүүд Украинд их хэмжээний пуужингийн цохилт өгсөн. Пууижнгийн цохилтын улмаас 14 хүн амиа алдаж, 97 хүн шархадсан байна. Киевийн төв болон тус улс даяар иргэний дэд бүтэц сүйдэж, олон хот суурин цахилгаангүй болжээ гэж Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)