НҮБ-ын хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Аяако Кайно Говьсүмбэр аймагт ажилаа
- 2022-10-13
- Орон нутаг
- 0
"Монгол улсад НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 онд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх төсөл"-ийн таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах уулзалт, хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Кайногоор ахлуулсан мэргэжилтнүүд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр, орон нутгийн удирдлагууд болон хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж буй сайн туршлага, тулгамдаж байгаа асуудлын талаар танилцуулж, хүүхдэд ээлтэй тэгш эрхэд суурилсан бодлого хөтөлбөрийг, боловсруулах хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл (0)