Говьсүмбэр аймгаас 2021 оны II ээлжээр татагдсан дайчид хугацаат цэргийн албаа хааж орон нутагтаа ирлээ
- 2022-10-17
- Орон нутаг
- 0
Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хотын Зэвсэгт хүчний 015, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт Хүчний 311 дүгээр ангиудад 2021 оны II ээлжээр татагдсан дайчид, хугацаат цэргийн албаа нэр төртэй хаан 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон нутагтаа ирлээ. Энэхүү үйл ажиллагаанд Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Нацагдорж, Цэргийн штабын офицер ахмад Н.Оюунбат, багийн Засаг дарга нар болон дайчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Хугацаат цэргийн алба хаагчдыг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Аймгийн Засаг дарга Г.Батзам хүлээн авч уулзан, Говьсүмбэр аймагт бий болж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, аймагтаа ажил хөдөлмөр эрхлэхийг уриаллаа.
Мөн энэ үеэр Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Баярсайхан, Цагдаагийн хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Нэргүй, Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежийн Сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбаяр, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Чинмэргэн нар ажил мэргэжлийн зөвлөгөө өгч, байгууллагынхаа үйл ажиллагаа болон ажлын байрны сул орон тоог танилцууллаа.
Сэтгэгдэл (0)