Гэрэлтүүлгийн шонгоос цахилгаан авах гэх мэт зөрчил илэрчээ
- 2022-10-17
- Улаанбаатар
- 1
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болж, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлд хамаарах хотын стандартуудыг мөрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж байгаа ажлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам танилцуулав.
Тэрбээр “Стандартын баримт бичгийн дагуу энэ онд 15 байршилд 4118 гэрэлтүүлгийн шон буюу гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авсан. Гэрэлтүүлгийн шонгоос цахилгаан авснаас гэрэлтүүлгийн тусгал муудах гэх мэт зөрчил илэрч байна. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон гэрэлтүүлгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах шаардлагатай байна” гэдгийг хэллээ.
Хотын дарга гэрэлтүүлэг гэмт хэрэг, халдлагад өртөхөөс сэргийлэх чухал ач холбогдолтойг онцлоод, дүүргүүдийн хэмжээнд гэрэлтүүлэг ямар байгааг тодруулав.
Сэтгэгдэл (1)
Зочин (192.82.89.85)
Цахилгааны шон бүр аюултай зөрчилтэй г мэдэх үү