Оросын Ейск хотод цэргийн нисэх онгоц орон сууцны барилга дээр унажээ

МОСКВА. /Anadolu/. Даваа гаргийн оройн ОХУ-ын Краснодарын хязгаарын Ейск хотын орон сууцны хороололд Су-34 сөнөөгч бөмбөгдөгч онгоц унасны улмаас гурван хүн амиа алдаж, 19 хүн гэмтэж бэртжээ. 

 

Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Су-34 онгоц Өмнөд цэргийн тойргийн нисэх буудлаас сургуулилалтын нислэг хийхээр өндрөө авч байхдаа осолдсон байна. Онгоцноос шидэгдэж амжсан нисэгчийн илтгэснээр, хөөрсний дараа хөдөлгүүрүүдийн нэгд гал авалцаж шатсан нь ослын шалтгаан болсон гэж тус яам мэдээлжээ. 

 

ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээлснээр, онгоц унасны дараа Ейск хотын есөн давхар сууцны барилгад 2 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд гал гарчээ. Орон сууцны есөн давхар барилгад гарсан галыг бүрэн унтраасан тухай Краснодарын хязгаарын захирагч Вениамин Кондратьев сүүлд мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр, урьдчилсан байдлаар 17 байр сүйджээ.  Нийт 250 иргэн, түүний дотор 40 хүүхдийг ослын газраас нүүлгэн шилжүүлжээ. Нурангийг зайлуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд нурингин дор хүмүүс үлдсэн байж магадгүй байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)