Баянгол дүүргийн 96 дугаар сургуульд II ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс /2022.10.20/ эхэллээ. Баянгол дүүрэгт цэрэг татлагыг “Оюуны Ундраа” цогцолбор сургууль (96-р сургууль)-д зохион байгуулж байна. 

Баянгол дүүргийн Цэрэг татлагын товчоо нь НЗДТГ-ын Цэргийн штабаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд  цэрэг татлагын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, ирж буй өргөдөл, гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

Цэрэг татлага энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (206.189.142.26)

    2022-10-24

    Mongol erchuud tsav tagaan biyetei turanhai shar humuus boljee. Minii huu ch ednii neg