БНАСАУ хэдэн пуужин харвасныг Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлжээ

СӨҮЛ. /RIA Novosti/. БНАСАУ лхагва гаргийн өглөө Япон болон Шар тэнгис рүү хамгийн багадаа 10 пуужин харвасан гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хороо сэтгүүлчдэд мэдээлжээ. БНАСАУ дор хаяж гурван пуужин харвасны нэг нь Японы тэнгис дэх БНАСАУ-тай тогтоосон Хойд хязгаарлах шугамаас (NLL) өмнө зүгт 26 километрийн зайд олон улсын бүсэд унасан гэж өмнө нь мэдээлж байсан юм.

 

Пуужин Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт орших Уллындо арлыг чиглэн нисэж, энэ арлаас баруун хойш 167 км, Өмнөд Солонгосын зүүн эрэгт орших Сокчо хотоос зүүн тийш 57 км зайд унасан байна. Далайн хил нь 12 миль (22 орчим км) зайтай байдаг тул Умардын пуужин Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт маш ойрхон унасан болохыг онцолжээ. БНСУ-ын эрх баригчид үүнийг "уучлах аргагүй, онцгой" хэрэг явдал гэж мэдэгдсэн байна.

 

 

БНАСАУ нь NLL шугамыг Солонгосын дайн (1950-1953) дууссаны дараа Сөүл болон НҮБ-ын командлал дангаар тогтоосон гэж үзэн хүлээн зөвшөөрдөггүй байна. Умард Солонгос энэ удаад анх удаа Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн чиглэлд баллистик пуужин харвасан юм. Тус улс  энэ жил 26 удаа баллистик пуужин туршсан бөгөөд мөн гурван удаа далавчит пуужин харважээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)