Нүүрс тээвэрлэлт 3.7 дахин нэмэгдэж, 15.8 сая ам.доллар улсын төсөвт төвлөрүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн. 

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэгдлэм тогтоосон. Энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон бөгөөд тэрбээр 500 сая ба түүнээс дээш ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. 

Төлөвлөгөөний дагуу Тавантолгой–Цагаанхад чиглэлд өдөрт дунджаар 650 гаруй тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрс гаргаж өмнөх долоо хоногоос 3.7 дахин нэмэгджээ.

10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 378 мянган тонн нүүрс гаргаж, 15.8 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүллээ.  Мөн уулын ажлын хөлсийг нүүрсээр барагдуулах гэрээг зогсоох, төслийн санхүүжилтийн төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээний нийлүүлэлтийг нийт ачилтын 19 хувь байсныг 14 хувь болгон бууруулах, урьдчилгаа төлбөр авсан зарим гэрээний худалдан авагч талтай бэлэн мөнгөөр хүлээн авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх хэлцэл хийж байна.  

Цаашид төлөвлөгөөний дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулан 2022 оны эцэст улсын төсөвт нийт 500.0 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • MONGOLIA NEWS (197.210.85.44)

    2022-11-04

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258