Говьсүмбэр "Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн 7 ажилтан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гардан авлаа
- 2022-11-09
- Орон нутаг
- 0
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаас гарсан шийдвэр дэмжигдэж, Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний 190 дүгээр тогтоолоор “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын 7 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчилж, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр Аймгийн Засаг дарга Г.Батзам гардууллаа.
Мөн “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ий албан хаагчдад аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын талаар танилцуулан, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан 3 албан хаагчыг “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль”-иар шагнав.
Сэтгэгдэл (0)