Албан хаагчдад шинэ мэдлэг, мэдээлэл түгээх хүрээнд “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгууллаа
- 2022-11-14
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан хуваарийн дагуу өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвийн сургагч багш М.Лосол “Ёс зүй бидний амьдралд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар мэргэжлийн ёс зүйн талаар, цахим орчин дахь ёс зүйн хэм хэмжээний талаар мэдээлэл сонсож, дасгал ажиллав.
Цаашид “Мэдээллийн цаг” арга хэмжээг 7 хоног бүрийн Баасан гарагийн 08:00-09:00 цагийн хооронд зохион байгуулан дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний дэргэдэх хэлтсүүд мэдээлэл өгч ажиллах юм.
Сэтгэгдэл (0)