В.Зеленский дайныг зогсоох болзлуудыг хэлжээ

КИЕВ. /Anadolu/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Индонезын Бали аралд эхэлсэн “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтад оролцогчдод хандан цахимаар үг хэлэхдээ, тус улсын эсрэг явуулж буй Оросын дайныг зогсоох тодорхой алхам хийхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриаллаа. 

"Оросын хөнөөлт дайныг зогсоох ёстой, зогсоож болох цаг нь ирсэн гэдэгт итгэлтэй байна" гэж Украины төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.

Үүнтэй холбогдуулан тэрбээр дайныг зогсоох зайлшгүй болзлуудыг тоочсон байна. Тодруулбал, цацраг, цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бүх хоригдол, албадан гаргасан хүмүүсийг суллах, НҮБ-ын Дүрмийг хэрэгжүүлэх, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дэлхийн дэг журмыг сэргээх, Оросын цэргийг гаргаж, байлдааны ажиллагааг зогсоох, экосистемийг шууд сүйрэлд хүргэх үйл ажиллагаа буюу экоцидтэй тэмцэх, хурцадмал байдал даамжрахаас урьдчилан сэргийлэх, дайны төгсгөлийг засах гэсэн болзлуудыг дурджээ. 

 

Түүний хэлснээр, Орос улс Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулж, тус улсын нутаг дэвсгэрээс цэргээ гаргаж, мөн дайны улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой.

 

Тэрбээр мөн "дайны дараах аюулгүй байдлын архитектурын гол элементүүдийг бэхлэхийн тулд" олон улсын бага хурал зохион байгуулж, ОХУ-ын шинэ түрэмгийллээс урьдчилан сэргийлэхийг уриалав. "Дайны эсрэг бүх арга хэмжээг хэрэгжүүлсэн цагт талууд дайн дууссан тухай баримт бичигт гарын үсэг зурах ёстой" гэж В.Зеленский хэллээ. 

“Бид Орос улсад хүлээзнэж, хүчээ зузаатгаж, дараа нь халдлага болон дэлхийн байдлыг тогтворгүй болгох шинэ цуврал ажиллагаа эхлүүлэх боломж өгөхгүй. Орос улс байгуулсан даруйд шууд зөрчих ямар ч "Минск-3" гэж гэрээ байхгүй" гэж В.Зеленский нэмж хэлэв хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)