Польшид юу болсон бэ?
- 2022-11-16
- Дэлхий
- 0
Мягмар гараг.
"Их 20"-ийн дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалттай давхцах цаг үед Украины хилийн ойролцоо 6.4 км-ийн зайд орших Польшийн өмнөд зүг Пржеводов тосгонд пуужин харвасан байна.
Дэлбэрэлтийн улмаас Польшийн хоёр иргэн амиа алдсан гэж гал сөнөөгчид мэдэгдэв. АНУ болон барууны бусад холбоотнууд мөрдөн байцаалт явуулж байгаа ч тэдгээр нь Оросын тэнэмэл пуужин байсан гэсэн мэдээллийг батлаагүй байна.
ОХУ-ын тал үүнд оролцсон гэдгээ илт үгүйсгэж байна.
"Украин-Польш улсын хилийн ойролцоох объектуудад Оросын устгах арга хэрэгслээр цохилт өгөөгүй" гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурдаад "нөхцөл байдлыг хурцатгах, бусад улсыг дайнд татан оруулах зорилготой санаатай өдөөн хатгалга" гэж мэдэгдэв.
Энэ яагаад чухал вэ: Польш бол НАТО-гийн гишүүн бөгөөд Украиныг дэмжиж ирсэн батлан хамгаалах цэргийн эвсэл бөгөөд Их Британи, Герман, АНУ зэрэг улс орнуудыг багтаадаг. Гишүүн орнуудаас халдлагад өртвөл бие биедээ цэрэг, зэвсэгээр туслахаар тохиролцсон байдаг. Хэрвээ тэнэсэн пуужин Оросынх болох нь батлагдвал мөргөлдөөнийг өргөжүүлэх Оросын талд маш эрсдэлтэй. Гэхдээ цэргийн шинжээчид хурцадмал байдал үүсэх магадлал бага гэж үзэж байна.
Харин Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Одоогоор бидэнд энэ пуужинг хэн хөөргөсөн талаар баттай нотлох баримт байхгүй ч энэ нь Орост үйлдвэрлэсэн пуужин байх магадлалтай, гэхдээ одоогоор энэ бүгдийг шалгаж байна" гэж мэдэгджээ.
Б.Нарангэрэл
Сэтгэгдэл (0)