Франц, Бразил, Португалын шигшээ багууд шилдэг 16-д шалгарах нь тодорхой болов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Катар -2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёрдугаар тойргийн тоглолтууд өндөрлөж Франц, Бразил, Португалын багууд дараагийн шатанд буюу шилдэг 16-д шалгарах нь баталгаажиж, харин Катар, Канадын багууд хасагдах шатанд тоглох боломжгүй боллоо. Ийнхүү 32 багаас таван багийн хувь заяа тодорхой болж, 3 дугаар тойргийн тоглолтууд өнөөдөр эхэлнэ.

 

“Катар-2022” ДАШТ-ий 2 дугаар тойргийн G хэсгийн Камерун - Серби улсын шигшээ багуудын тоглолт “Al Janoub Stadium” цэнгэлдэхэд /11.28/ 18.00 цагаас явагдаж хоёр баг 3:3-аар тэнцлээ.

 

Хамгийн эхний гоолыг 29 дэх минутад Камеруны тоглогч Ж.Кастеллетто оруулсан бол сербичүүд дараалан /С.Павлович /45+1/, С.Милинкович /45+3/,  А.Митрович 53 дахь минутад/ гурван гоол оруулж, 3:1-ээр хошуучилж эхэлсэн. Тэд довтолгоо, бөмбөг эзэмшилт /57 хувь/-ээр илүү байсан боловч Камеруны 2 тоглогч 4 минутын зайтай дараалан /62 болон 66 дахь минутад / гоол оруулж тэнцүүлж чадсан юм. Ийнхүү энэ 2 баг хоёулаа сүүлчийн тоглолтоос хожил авах том даалгавартай болов.

 

сонин mn

Хөлбөмбөгийн ДАШТ-ий 2 дугаар тойргийн H хэсгийн БНСУ-ын шигшээ, Гана улсын шигшээ багийн тоглолт “Education City Stadium” цэнгэлдэхэд /11.28/ орой 21.00 цагаас болж, Ганачууд Өмнөд Солонгосыг 3:2-оор хожлоо.

 

сонин mn

Хөлбөмбөгийн ДАШТ-ий 2 дугаар тойргийн  G хэсгийн Бразил – Швейцарийн шигшээ багийн халз тоглолт “Stadium 974” цэнгэлдэхэд /11.28/ 00.00 цагаас эхэлж, Бразилын шигшээ баг 1:0-ээр өрсөлдөгчөө буулган авлаа. Тэдний бөмбөг эзэмшилт Бразил 53 хувь, Швейцарь 47 хувьтай байсан нь тун өрсөлдөөнтэй эн тэнцүү тулаан байсныг харуулж байгаа юм. Тоглолтын цаг дуусахаас 7 минутын өмнө буюу 83 дахь минутад хагас хамгаалагч Каземиро Швейцарийн хаалганд гоол оруулж багтаа ялалт авчирлаа.

 

сонин mn

“Катар-2022” ДАШТ-ий 2 дугаар тойргийн  H хэсгийн сүүлийн тоглолт “Lusail Stadium” цэнгэлдэхэд /11.28/ Улаанбаатарын цагаар 03.00 цагаас Португал – Уругвайгийн шигшээ багуудын хооронд өрнөж португалчууд дэлхийн 2 удаагийн аварга өрсөлдөгчөө 2:0-ээр хожлоо. Энэ 2 багийн бөмбөг эзэмшилт Португал 60 хувьтай байсан бол Уругвайн шигшээ баг 40 хувьтай байсан юм. Тус тоглолтын 54 дэх болон /90+3/ минутад Фернандес Бруно /Fernandes, Brunо/ Уругвайн хаалганд гоол оруулж багаа ялалтад хүргэлээ. 

 

сонин mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)