Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлэг боллоо
- 2022-11-29
- Улаанбаатар
- 2
НИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг танилцуулсан юм.
УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. Ийнхүү УИХ-аас нийслэлийн 2023 оны төсвийн суурь орлого, зарлага болон улсад төвлөрүүлэх орлогыг баталсан юм. Төсвийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.5.1, 67 дугаар зүйлийн 67.3-т төсвийн төслийг боловсруулах явцдаа олон нийтэд танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг тусгана гэж заасан байдаг. Уг заалтын дагуу Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулан, иргэдийн саналыг авахын зэрэгцээ 2022 оны арваннэгдүгээр сарын 18-нд нийслэлийн Иргэний танхимд есөн дүүргийн 300 гаруй иргэнийг хамруулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ийнхүү иргэдээс нийт 455 санал төсвийн төсөлд ирсэн байна. Нээлттэй хэлэлцүүлэг болон цахим санал асуулгаар дараах саналууд давтагдан иржээ. Тодруулбал,
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах
- Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг өргөтгөх
- Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх,
- Явган болон дугуйн зам барих, авто замыг өргөтгөн шинэчлэх, засварлах
- Гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх
- Орон сууцны дээвэр, цахилгаан шатны засвар, дулаалга, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны засвар шинэчлэлийн ажлыг хийх зэрэг саналууд голчлон иржээ. Дээрх саналуудыг нийслэлийн төсвийн санхүү, боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан, төсвийн төсөлд тусгасан юм.
Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа татварын бүртгэлийг сайжруулах, цахимжуулах, цахим төлбөрийн баримтын системийг үе шаттай хөгжүүлэх замаар далд эдийн засгийг бууруулах, татварын суурийг өргөжүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндсэн бодлогыг баримталсан байна. Мөн төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батыг мөрдөх юм.
Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй уялдуулан шинэчилж, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах, өмнөх жилүүдэд эхлүүлсэн төсөл, арга хэмжээг хугацаанд нь дуусгах, ашиглалтад оруулах, ирэх онуудад шинээр хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэл ажлуудыг бүрэн хангана гэдгийг Хотын дарга онцолж байв.
2023 оны төсвийн орлогын төлөвлөгөө нь 2022 оныхоос 2.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 13.1 хувиар, 2021 оны гүйцэтгэлээс 46.7 хувиар өссөн дүнтэй гарч байна. НИТХ-аар хэлэлцэн баталдаг хотын шуудын төсвийн хувьд 40 тэрбум орчим төгрөгийг татвар төлөгч иргэдийн хувь хүний орлогын албан татварын буцаан олголт хэлбэрээр хууль тогтоомжийн дагуу буцаан олгохоор тооцоолжээ.
Харин Нийслэлийн 2023 төсвийн урсгал зардлын төсөлд дараах томоохон ажлуудыг тусгасан байна. Тухайлбал,
- Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй 109 төсвийн байгууллагын 7141 төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл
- Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага болон харьяа, төсөвт байгууллагуудын барилга, байгууламжийн ашиглалттай холбоотой тогтмол зардал
- Холбогдох хуулийн дагуу 177.8 мянган ахмад настан, 52.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 104.2 мянган оюутан, 17.7 мянган МСҮТ-ийн сурагч, 6.1 мянган цагдаагийн албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах нөхөн олговрын зардал
- Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зөрүү санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэг
- Нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардал /зам замын байгууламж, цэвэрлэгээ үйлчилгээ/
- Сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, хадгалалт, хяналтын зардал
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал
- 1100 орчим иргэнд олгох онцгой тохиолдлын болон амьжиргаа дэмжих тэтгэмж, 7.3 мянган иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
- Нийгмийн халамжийн сангийн зардал
- Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардал
- “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах зардал
- Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2019 оны 223 тогтоолоор Улаанбаатар хотод шилжүүлсэн “Буянт Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцны Монгол Улсын Хөгжлийн банканд төлөх хүүгийн төлбөр
- Нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж үүсгэсэн орон нутгийн зээллэгийн Монгол Улсын Хөгжлийн банканд 2023 онд төлөх төлбөр
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, бичил бизнесийг дэмжих зардлыг тус тус тооцоолон тусгажээ. Дээрх зардлуудын 74.5 хувийг хотын шуудын урсгал зардалд, 25.5 хувийг есөн дүүргийн урсгал зардалд тусгах юм.
Нийслэлийн 2023 төсвөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтад нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил багтжээ. Мөн Наркологийн эмнэлгийн барилгыг буулган шинээр барих, нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудын засвар шинэчлэл, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршлуудад дэд бүтэц тавих, ус хангамжийн эх үүсвэр, нэгдсэн хяналтын төв байгуулан тоноглох зэрэг ажлууд байгаа юм. Түүнчлэн төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн гурван цогцолбор болон нийслэлийн Архивын барилгыг үргэлжлүүлэн барих ажлуудыг төлөвлөсөн байна.
Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн талаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг эрэмбэлэн, орлого бүрдүүлж болохуйц эх үүсвэрүүд болон зардлаа хэрхэн танаж байгаа тухай танилцуулах, иргэдийн амарч зугаалах ногоон байгууламж бүхий орчныг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг сайжруулахад анхаарах, гэр бүлийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлуудыг төсөвт тусган хэлэлцүүлэх санал гаргаж байв. Улмаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хороод болон намын бүлгийн хуралдаануудаар хэлэлцэхээр шилжүүллээ. Үүний дараа Нийслэлийн төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл (2)
DR. PRADHAN (102.89.40.122)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN (102.89.40.122)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)