Шатахууны нөөцийн сав дэлбэрч нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алдаж, 2 хүн олдоогүй хэвээр байна
- 2022-12-01
- Орон нутаг
- 1
Дархан-Уул аймгийн ОК-оос шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Онолын хувьд шатахуунтай сав 10-12 цаг ассан хэвээр байна. Унтрах боломжгүй. Тиймээс УБ-аас нэмэлт хөөс иртэл хажуугийн зургаан сав руу гал дамжих эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч байна.
Дархан суманд шатахууны нөөцийн сав дэлбэрч нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алдаж, 2 хүн олдоогүй хэвээр байна.
Галыг унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс Дархан Сэлэнгэ аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан наашаа хөдөлсөн. Зүүнхараагаас нэмэлт хүч ирсэн.
Сэтгэгдэл (1)
(110.53.240.156)
shuud Hyatadaas avaachee. Hyatad ruu handsan n hurdan daa