БНХАУ 5 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН НҮҮРСНИЙ ИМПОРТЫН ТАТВАРАА ТЭГЛЭНЭ
- 2022-04-29
- Сурталчилгаа
- 0
БНХАУ-д “COVID-19”-ийн халдвар тархах хандлагатай буйгаас шалтгаалж нүүрс нийлүүлэлтийн тасалдалтай холбоотой асуудлуудаас сэргийлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бүх төрлийн нүүрсний импортын татварыг тэглэнэ хэмээн БНХАУ-ын Сангийн яамнаас пүрэв гарагт /2022.04.28/ мэдэгдлээ.
Тус улсын гангийн үйлдвэрлэлд голчлон ашигладаг антрацит болон коксжих нүүрсний импортын татвар одоо 3%, эрчим хүчний зориулалттай нүүрснийх 6% байдаг бөгөөд импортын татварыг 3-6%-иар бууруулах нь үндсэндээ бүх төрлийн нүүрсний импортын татварыг тэглэнэ гэсэн үг юм.
БНХАУ 2021 онд 323.33 сая тонн нүүрс импортоор авсан нь нийт нүүрсний хэрэглээнийх нь найм орчим хувийг хангасан байна. Нүүрсний импортын татварыг тэглэсэн нь 2022 онд БНХАУ-ын нүүрсний худалдан авалтад тодорхой хэмжээгээр нөлөөлөх хүлээлттэй байна.
Эх сурвалж : www.reuters.com
Сэтгэгдэл (0)