Говьсүмбэр аймагт “Аюулгүй жишиг хороолол” төслийн хаалтын үйл ажиллагаа боллоо
- 2022-11-18
- Орон нутаг
- 0
Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын газраас санаачилж айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор “Аюулгүй жишиг хороолол” төсөлд Сүмбэр сумын Баянбулагийн 1-4 дүгээр гудамжны айл өрхийг хамрууллаа. Уг төслийг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийтийн оролцоотой хийж хэрэгжүүлэн ажилласан.
Тухайлбал аймгийн ЗДТГ, Сүмбэр сумын ЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр салбар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Улаан загалмай хороо, Говьсүмбэр телевиз “Дэлхийн зөн Бор-Өндөр -1” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулсан.
Сэтгэгдэл (0)