Төрийн ордны үүдэнд нүцгэн суулт зарласан иргэдийн 3 нь ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдлээ
- 2022-12-21
- Улаанбаатар
- 1
Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол иргэдийн шаардлагын дагуу 13:00 цагт Их танхимд хийхээр болж хойшлоод байна.
Тэгвэл уг сонсголд оролцуулахыг шаардсан зарим жагсагч Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүцгэн суулт зарлаж байна.
Тэдний гол шаардлага нь Ерөнхий сайдтай уулзах, мөн нүүрсний хулгайн нээлттэй сонсголд оролцуулахыг шаардаж, эл асуудал шийдэгдэх хүртэл хувцасгүй суухаа илэрхийлж байгаа юм.
Нүцгэн суулт зарласан иргэд “Монголчуудаа эвтэй бай”, “Шударга ёсыг шаардаж байна”, “Бид нар ингэж амьдарч чадахгүй”, “Биднийг сонс”, “Эх орондоо аюулгүй, сайхан амьдрах ёстой” хэмээн хашхирч байна.
Тухайн нүцгэн суулт зарласан иргэдийг осголтын нэгдүгээр зэрэгт орсон гэдгийг эмчийн үзлэгийн баг сануулж, 2-3 хүн ухаан алдсаныг, эмнэлгийн машинаар авч явлаа.
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 17 дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна.
Сэтгэгдэл (1)
(41.138.89.206)
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: claudiadiana307@gmail.com