Уул уурхайн лицензүүд гаднын барьцаанд хэрхэн орсон тухай ноцтой зүйлийг Б.Дэлгэрсайхан чуулган дээр ярив
- 2023-01-12
- Улс төр
- 1
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Банх бусархүү юм орж ирнэ дээ. Та нар хараарай. Хэмжээг нь дэндүү хязгаарлагдсал зааж өгөөд л. Тэгээд жижиг мөнгөтэй гарууд орж ирээд Банк гэхэд хэцүү. Банк биш гэхэд хэцүү. Монгол банк мэдэж байгаа юм байгаа биздээ.
Бид нэгэнт эдийн засгаа тэлье. Гадны банк оруулъя гэж байгаа бол жаахан томхон эрх үүргийг нь ч гэсэн тавиад томхон банк орж ирэх боломжийг нь хангаж өгөх талаас нь анхаарах ёстой.
Банк орж ирэхийг бол дэмжиж байна. Яагаад гэхээд манай улсын Ашигт малтмал эрхэлж байгаа хүмүүс ихэвчлэн гадны банкнаас лицензээ барьцаалж зээл авдаг. Ингээд харж байхад бол мөнгө нь гаднаас орж ирдэггүй. Үүний хамгийн том жишээг та бүхэн Саусгови дээр харсан байх. Мөнгийг нь бол шарууд аваад явчихсан. Тэгээд лиценз хятадын Эгзим банк дээр очсон. Тийм биз. Тэгээд өнөөдөр Эгзим банкны төлөөлөгч нэртэй хэдэн улсууд өнөөдөр нүүрс гаргаад ингээд энэ уурхайг эзэмшиж байгаа. Ийм дүр төрх монголын ашигт малтмал дээр дүүрэн бий.
Зарим нь монгол талтайгаа хуйвалдаж байгаад ч гэсэн лицензээ банканд тавиад мөнгийг нь хуваагаад зориулалтын дагуу ашиглахгүй алга болгочихсон. Ийм баахан лиценз барьцаанд байгаа. Монголбанк үүнийг хянадаггүй. Мөнгө орж ирсэн үгүйг нь хэн ч мэддэггүй.
Ашигт малтмалын тухай хуулинд тодорхой заалт байхгүй. Ерөнхийдөөө нэг хяналт тавина гэсэн нэг юм байгаа. Тийм учраас энэ банкны хуулиндаа ч тэр одоо энэ орж ирэх Ашигт малтмалын хуулиндаа ч тэр яг энэ ашигт малтмалд зориулж зээл авсан бол зориулалтын дагуу ашиглаж, энэ мөнгө нь орж ирж үү гэдгийг хоёр талаасаа хянахгүй юм бол энэ Монгол Улсад лицензүүд чинь ийм арга замаар гадныхны гарт орчихоод байгаа шүү. Тэгээд гадны банкандаа ч эрсдэлтэй болчихсон. Гадныхан ч хөрөнгө оруулж байгаа нэртэй Монголын нэг цаасыг барьцаанд тавиад мөнгөтэй болоод бултчихдаг. Манайхан жаахан хувь хүртээд үлддэг жишиг тогтсон ш дээ. Энэ хуулинд ийм заалт нэг ч алга байна ш дээ. Энэ асуудалд бодитой хариулт өгөөч.
Дараа нь ашигт малтмалын тухай хууль орж ирэхэд үүнийг нэг томоохон бүлэг заалт болгож иоруулахгүй юм бол бүлэглэл бий болсон. Гадныхантай хуйвалдаад Монголын лицензийг барьцаанд тавиад мөнгийг нь хувааж иддээд зориулалтын дагуу ашигладаггүй ийм юм бий болчихсон. Тэгээд сүүлд нь шүүхээр яваад тэр нь Арбитраар орсон болоод сүүлдээ Монголын Засгийн газар өрөнд ордог. Хождог хүмүүс нь хөрөнгө оруулагч нэртэй гадаадын нөхөр, жуучилсан Монгол хоёр л хожиж байгаа. Ийм жишээг олон мянгаар нь хэлж болно. Би ганцхан жишээ хэлсэн. Саусгоби дээр ийм юм болсон.
Банк орж ирэх гэж байгаа нь сайн. Хэрвээ оруулж ирэх гэж байгаа бол олигтойхон шиг оруулж ирсэн дээр шдээ. Өнөөдрийн Монголын банкнуудын өгч байгаа шиг жижиг зээл өгвөл хэрэггүй шдээ” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Гадны хөрөнгө оруулалтын банк орж ирвэл хягаарлалт их байна гэж Дэлгэрсайхан гишүүн хэлж байна. Энэ чинь харин бүр илүү нээлттэй байгаа. Бид ажлын хэсэг дээр нэлээн их хязгаарлалтуудыг авсан. Хязгаарлалт гэж хэлж болох юм бол бид нар тэр хөрөнгө оруулалтын өөрийнх нь хөрөнгийн хэмжээ байгаа юм. Тэр нь 500 байсныг нь чуулган дээр ярьж байж Монголбанк өөрөө тогтооё гэсэн юм. Эдийн засгийнх нь тухайн цаг үеийн нөхцөл байдал ямар байх юм. Хэрвээ эдийн засаг том байвал мэдээж өндөрсөнө. Эдийн засаг хумигдаад байвал … үүнийг цаг үеийн нөхцөл байдалдаа тохируулж, Монголбанкнаас зохицуулсан зүгээр юм байна гэж тогтсон.
Гадны банкууд орж ирэх юм бол 3 жилээс дээш жил ажилласан, толгой банк нь зохицуулах газраас нь мэдээж мэдээлэл авна. Буцаж гарахдаа 10 жил хөрөнгө оруулалтаа буцааж авахгүй байх хатуу тогтсон байсныг нь авсан. Энэ бол чөлөөтэй байгаа. Энэ банкны хууль бус, хөрөнгө оруулалтын банкны төрөлжсөн хууль шүү Дэлгэрсайхан гишүүн ээ. Гадаад, дотоодын аль банканд нээлттэй. Хязгаарлалт маш бага хууль.
Лиценз барьцаалаад зээл аваад түүнийгээ зориулалт бусаар ашигладаг байдал бол хөрөнгө оруулалтын банкны тухай хууль байхгүй байснаас үүдэлтэй. Энэ хууль батлагдсанаар энэ байдал таслан зогсоогдоно гэж үзэж байгаа” гэв.
Сэтгэгдэл (1)
Зочин (202.55.191.194)
Энэ хэдэд банк, санхүүгийн талаар хичээл заах юмсан наад хуулинд чинь болж байгаа зүйл ер бага л байна шүү нөхөд мниь ноход минь жаахан ч гэсэн Эх орон ард иргэдээ бодоо та нар бол иддэг юмаа идээд ханвал ханах бол хүмүүс биз дээ нүүрсний хэрэгт оролцоогүй гишүүн, сайд гэж байхгүй шүү оролцсоныг биш оролцоогүйг нь тоолвол арай амар байхаа. Яагаад гадны банк хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм бусад улс оронд гадны олон л банкууд ажилладаг шүү дээ 30 жил дотоодын арилжааны банкыг таргалуулах гэж их зовлоо, одоо болсон, тэд нар өөрсдийгээ бодсон бодлого л хэрэгжүүлсэн шүү нөхөд минь жилийн 24-36 хувийн хүүтэй зээлээр яаж үйлдвэрлэл явуулах юм. Харин ч өрөнд ороод үлдэг гашуун болод үнэн байгаа шүү