Онцлох 2022: 300 гаруй эмч, эмнэлгийн ажилчдаа орон сууцтай болголоо
- 2023-01-13
- Үнэн
- 1
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан.
Жил бүрийн наймдугаар сард тохиодог “Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн удирдлагуудад эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах үүргийг өгсөн.
Энэ хүрээнд
- ГССҮТ-35
- ЭХЭМҮТ – 33
- УНТЭ – 33
- СХД НЭ – 35
- Орхон БОЭТ – 20
- Говьсүмбэр аймгийн НЭ – 10
- ХӨСҮТ – 9
- АӨСҮТ – 7
- СЭМҮТ – 5
“Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 2 зэрэг гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон орлогоор нийт 300 гаруй эмч, ажилтанд орон сууцны урьдчилгааг олгосон. Орон сууцны урьдчилгаа авсан ажилтнуудын 80 гаруй хувь нь сувилагч.
Үүнээс гадна эрүүл мэндийн ажилтны цалинг ажилласан жил болон ажлын ачааллаас шалтгаалж ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон тусгай мэргэжлийн нийт 15 төв, бүсийн эмчилгээ оношилгооны гурван төв 5-50 хүртэлх хувиар, 11 аймгийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв 5-40, гурван дүүргийн нэгдсэн эмнэлэг 10-20 хувиар буюу дунджаар 24.4 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлээд байна.
Мөн ур чадварын нэмэгдлийн мөнгөн урамшууллыг дунджаар 20-30 хувиар нэмж олгосон.
Ирэх жилээс эрүүл мэндийн байгууллагууд KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтээр ажилтан тус бүрийн үнэлгээг хийж эхлэх бөгөөд гүйцэтгэлд тулгуурласан цалин хөлс, урамшууллыг олгох болно.
Үүний эхлэл болгож Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 2022 оны эхний хагас жилийн бүх ажилчдын KPI үнэлгээг гаргаж 14 сая төгрөг хүртэлх урамшууллыг олгосон сайн жишиг байна.
Сэтгэгдэл (1)
DR. PRADHAN (129.205.113.146)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)