Оньсого тайлагдаж байна
- 2023-01-19
- Нийтлэл
- 0
Агаарын бохирдлыг бууруулаагүй гэж багаараа огцорсон өмнөх сайд нарын оронд гарч ирсэн Б.Бат-Эрдэнэ сайд агаарын бохирдол өмнөхөөсөө дээрдсэн юмгүй бүүр дордуулсан байхад дээр нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны бусад ажил ч гэсэн хоосон ПР, худлаа худлаа ПОПРОЛ, ямар ч ач холбогдолгүй хурал цуглаанаас өөр юм хийгээгүй мөртлөө энэ хүн яагаад үлдээд байгаад яамны ажиллагсад болон олон нийт нилээдгүй эргэлзэж байсан юм. Гэтэл одоо оньсого нь тайлагдаж байх шиг байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн арын хүн болох Батзаяа гэгч дээр нь байсан болохоор тэр. Батзаяа нь хуулийг гууль болгох талаараа алдартай, хуулийн нэр барьж сайдын орон тооны бус зөвлөхийн эрх хэмжээнээс давж дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын хариуцсан ажлыг булааж яамны ажилтан нарын томилолт зэрэг хуулиар зохицуулагдсан ажлыг хувийн эрх ашгийн дагуу танил талаа, магадгүй танил биш байсан ч гар цайлгах мэтийн бусад шалтгаанаар зохицуулдаг энэ хүн байж байгаа нь энэ хүү Бат-Эрдэнэ сайд суудалдаа бат сууж намайг хэн ч эндээс хөндөж чадахгүй гэж даналздаг нь ийм учиртай байжээ.
Б.Бат-Эрдэнэ сайд зөвхөн газар наймаалах асуудлаар биш бусад чиглэлээр ч гэсэн янзан бүрийн гэрээ хэлцэл хийж түүнийгээ нууцлах үүргийг яамны ажилтан нарт өгдөг тухай яриа шивэр авир сонсогддог. Б.Бат-Эрдэнэ сайд ажил аваад шинээр ажилд авч томилсон хүмүүсийн бүрэлдэхүүнийг сонирхвол танил тал гэх мэтийн ажил төрлийн эрх ашиг ямар ч хамаагүй зөвхөн ашиг сонирхлоор нэгдсэн гэж болох хүмүүсийг баг бүрдүүлэх нэрээр цуглуулсан мэдэгдэнэ гэж яамныхан ярьдаг нь ортойн билээ.
Үүнийг ч бас шалгадаг газар байвал шалгамаар л юм даа.
БОАЖЯ-ны ажилтан нараас зориг гаргаад үнэнийг нь хэлчих хүн сайн асуувал байгаа л байх.
Батзаяа гэгч хэн бэ? Батзаяа нь би Ардын намын болон төр засгийн эрх мэдэл бүхий хүмүүсийн болох болохгүй юмыг хуульчийн хувьд учрыг нь олж зохицуулдаг нэгэн бөгөөд түүний эгч нь УИХ-ын гишүүн учир та нар надтай мэтгэлцээд юу ч олж долоохгүй гэсэн байдлаар нь Байгаль орчны яамны үндсэн мэргэжлийн ид ажиллах чадвар бүхий цөөнгүй хүнийг ажлаас нь халж сольж төрийн албаны хуулийг зөрчиж байна.
Энэ үйл явдлыг анзаарч хууль дүрмийг мөрддөг болгох зүрх зоригтой хүн байдаг болов уу гэж маш олон хүн гайхаж суудаг. Гэтэл энэ мэдээнээс үзэхэд тийм боломж бараг үгүй болох нь харагдаж байна. Өвлийн ид хүйтэн дунд гадаа жагсаж байгаа залуучууд зөвхөн нүүрснээс ч биш энэ мэтийн төрийн албыг төрлийн алба, танилын алба бас мөнгөний алба болгож байгаа хүмүүсийн гай гэж бодох үндэстэй юм байна.
Бат-Эрдэнэ сайд яамны ахмадуудтай уулзахдаа, би нар шиг уугиж ажиллахгүй шатаж ажиллана. Энэ яаманд удах гэж ирээгүй өөрчлөлт сайжруулах гэж ирсэн гэж ярьж байсан юм. Тэгээд ч одоо санасандаа хүрч БОАЖЯ-ыг шатаах санаагаа гүйцэлдүүлж тэрнийгээ ажил сайжруулсан дүн болгож түүний томилсон дарга нартаа итгүүлдэг бололтой. Гол санаа нь яамаар дамжиж, 2024 оны сонгуульд Эрдэнэтэд УИХ-д нэр дэвших, энэ зорилгодоо хүрэх багаа бүрдүүлсэний дотор тэрхүү Батзаяагаас гадна газрын дарга Цэрэнпалам ч билүү нэг эмэгтэй байдаг тэр нь сайдын нэр дээр сонгуульд хэрэг болох оноо бүрдүүлэх ажлыг бүрэн хариуцдаг бололтой.
Хамгийн сонирхолтой нь Цаг агаарын асуудал хариуцдаг бололтой газрын дарга энэ хүн Халимны конвенцын зохицуулагч хийдэг гэснийг бодоход дэлхий дулаараад удахгүй гадаад далай манайд ойртож халим дөхөж ирхийг мэдэж энэ ажлыг хариуцдаг юм болов ууд гэмээр.
Энэ баг дээр бас тэдний өрөөсөн дугуй М.Ганбаатар гэгч дэд сайдаар орж ирж агаарын бохирдлыг хэд хоногийн дотор байхгүй болгоно гэж өөрөөч яриад сайд нь яриад амьтан хүний элэг доог болоод явж байнаа. Ийм ч засаг байх гэж дээ.
Сэтгэгдэл (0)