Анги давхаргын ялгааг арилгасан Дели хотын метро 20 жил
- 2023-01-24
- Нийтлэл
- 0
Дели хотын метроны анхны галт тэрэг 20 жилийн өмнөх энэ өдөр Шахдара өртөөнөөс хөдөлж байжээ.Тэр цагаас хойш тус үйлчилгээ нь хотын тээврийн гол тулгуур болж, өдөрт сая сая хүн метрогоор нийслэлийн өнцөг булан бүр рүү зорчиж байна. Өнөөдөр Делигийн метро нь 336 галт тэргээр нийт 348.1 км урт замаар өдөрт 5 сая гаруй хүнд үйлчилж байгаа ба нэг өдрийн орлого нь 1.2 сая ам.долларт хүрч байна.
Шинэ Дели: Мягмар гарагийн өглөөний 9 цаг. 30 настай Ражеш Сингх метроны Шар шугамаар Гуруграм руу явж байна. Тэрээр Силампурт түрээсийн байранд амьдардаг бөгөөд Гуруграмд мужааны ажил хийдэг. Сингх бараг өдөр бүр метроны улаан, шар шугамаар зорчдог.
Түүний хажууд Мэдээллийн технологийн компанийн захирал Пиюуш Арора сууж байна. Тэд Делигийн зүүн хэсэгт орших Гита колони дахь Чача Неру Бал Чикитсалаяа гэдэг улсын эмнэлэгт Сингхийн 7 настай өвчтэй охин долоо хоног хэвтэн эмчлүүлсэн тухай ярьж байна. Сингх өөрийн амьдардаг Ногоон Парк болон өөрийн ажилладаг Гуруграм хоёрын хооронд аялдаг метронд "Түүний танилаар дамжуулан холбоо барьж охиноо эмнэлэгт хэвтүүлсэн" гэж Арорад хэлэв.
Хоёр сарын өмнө метронд зорчиж явахдаа Сингхийг эхнэртэйгээ сэтгэл зовнин утсаар ярьж байхыг Арора анх сонсжээ.
“Тэр нүдэндээ нулимстай ярьж байхыг хараад би юу болсныг асуухгүй байж чадсангүй. Тэр үед би түүний бие муутай охиных нь талаар мэдсэн” гэж Арора хэлэв. Тэрээр дөрвөн сарын өмнө машинаасаа татгалзаж Метронд суудаг болсоноо ярив: "Замын түгжрэл маш аймшигтай байсан тул би метронд суусан юм. Тэр цагаас хойш би байнга метрогоор явдаг болсон" гэв.
Энэтхэгийн Парламентын Хэрэг эрхлэх газрын дэд захирал, “Делигийн метроны Платформ дээрх сарнай" романыг бичсэн, Бинод Майрта, метрогоор байнга зорчдог тэрээр, Метротой болохоос өмнө өөр өөр ангийн гарал үүсэлтэй хүмүүс нийтийн тээвэрт холилдон суудаггүй байсан. Метро нь нийгмийн доторх ангийн ялгааг арилгасан” гэв.
Делигийн метронд хоёр дахь номоо бүтээхээр ажиллаж байгаа Майрта хэлэхдээ, “Метроны шугам болгон өөрийн гэсэн онцлогтой. Шар шугамаар зорчиж буй хүмүүсийн олонх нь залуу бөгөөд технологийн өндөр мэдлэгтэй Гуруграм дахь MNC Компанид ажилладаг, илүү нээлттэй залуучууд зорчиж байгааг анзаарсан."
Ялгааг арилгадаг
48 настай Сунита Махато, Жехагирпури дүүрэгт амьдардаг, Шинэ Дели хотын санхүү, худалдаа, бизнесийн гол төвүүдийн нэг болох Коннот Плэйсийн гадаа жимс зардаг ба ихэвчлэн метрогоор зорчдог.
"Миний өвдөг өвддөг тул метронд суудал олдохгүй бол метроны шалан дээр суучихдаг, тэр даруйд хэн нэгэн надад суудал тавьж өгч, заримдаа яриа өрнүүлдэг".
Арун Ананд, Дварка дүүрэгт амьдардаг, Метро дахь хайр дурлал романыг бичсэн тэрээр хэлэхдээ, “Дварка 21-р станцаас Ноида электрон хот/Ваишали хүртэлх Цэнхэр шугамаар зорчиход Дели хотын хүн амын бүтцийг тэр чигээр нь ажиглаж болно” хэмээжээ.
"Дваркагийн өртөөн дээр маш олон мэргэжлийн хүмүүстэй таарна, галт тэрэг Уттам Нагарт хүрэх үед танд Пурванчал нутгаас ирсэн бага орлоготой олон хүмүүстэй таарах бол Карол-Баг руу ойртох тусам Пунжаб гаралтай маш олон баян бизнес эрхлэгч нартай тааралдана. Дели хотын метроны Цэнхэр шугам нь олон “өнгөтэй”.
Жавахарлал Неругийн их сургуульд социологийн хичээл заадаг профессор Вивек Кумар хэлэхдээ, “Метро нь нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүсийг "албадан харилцах" орчин юм” гэжээ.
"Хатагтай Шармагийн хувийн амьдрал" номын зохиогч Ратика Капур Hindustan Times
сонинд 2017 онд өгсөн ярилцлагадаа, Метро нь нийслэлийн янз бүрийн давхаргын хүмүүсийн хоорондын харилцааны дүрмийг хэрхэн эвдэж байгаа талаар ингэж хэлжээ: "Дели хотод нийгмийн давхраа ил тод харагддаг. Та хаана амьдардгаас, жишээ нь: Коти юм уу, Жанта колони, эсвэл засгийн газрын орон сууц, орон сууцны хороолол/Дели хотын хөгжлийн хөтөлбөрийн орон сууц эсвэл ядуусын хороололд амьдардгаас шалтгаалан Таны нийгэмд эзлэх байр суурь тодорхойлогдох ба энэ статусдаа тохирсон газруудаар зорчиж, мөн бусад давхаргын хүмүүстэй харьцахдаа тогтсон зарим дүрэм мөрдөнө.
Метро бий болсноор энэ тогтсон дүрмийг эвдэж чадсан. Над шиг хүмүүс, хамаатан садан маань 20 жилийн турш Делигийн нийтийн тээврийн хэрэгсэлд сууж үзээгүй. Харин бид метронд суугаад хэзээ ч уулзаж таарч байгаагүй өндөр байр суурьтай хүмүүстэй хамт зорчдог болсон. Над шиг зохиолчдод метро нь бусдын анхаарлыг татахгүйгээр анги давхаргын ялгааг ажиглах, бидний мөрөөдөөд ч хүрч чадахгүй тэдгээр хүмүүсийн амьдралын нэгээхэн хэсгийг ч болтугай мэдрэх боломж олгодог юм."
Олон нийтийн орон зайг шинээр бий болгосон
Тэгэхээр Метро доторх нийгмийн олон давхаргын хүмүүсийн хоорондын харилцаа хотын нийгмийн амьдралд эергээр нөлөөлж чадсан уу? “Би нийтийн орон зайд маш их итгэдэг. Их хотод амьдрахын утга учир нь чамаас өөр хүмүүстэй уулзах явдал гэж би боддог. Ингэснээр та шинэ санаануудыг олж авч, амьдралд шинэ боломжуудыг нээдэг. Тиймээс метронд хүмүүс холилдож байгаа нь сайн хэрэг” гэж АНУ-ын Жорж Мэйсон их сургуулийн антропологийн дэд профессор Рашми Садана Делигийн Метро, Метронама хэмээх метроны угсаатны зүйн судалгаа, түүний хэлбэрийг хэрхэн бий болгосон талаар бичсэн номдоо дурджээ. Тэрээр, "Хэрэв та өөр өөр гарал үүсэлтэй хүмүүстэй харилцаж байвал итгэлийг олж авдаг бөгөөд энэ нь нийгмийн бичигдээгүй хуулийн чухал хэсэг юм."
Майрта хэлэхдээ, Дели хотын зүүн хязгаарт байршилдаг ажилчдын хороолол болох Шахдарад-д саяхан ашиглалтад орсон гоёмсог, агааржуулалттай метро нь бүгдэд нээлттэй, хүртээмжтэй болсон. Миний бодлоор хандлага өөрчлөгдөж байна, хүмүүс машин худалдаж авч чадахгүй байгаа учраас нийтийн тээврээр зорчдог гэдэг нь буруу ойлголт юм. Метроны аль нэг зогсоол дээр очоод харахад BMW болон унадаг дугуйг зэрэгцүүлэн байршуулсан байгааг харж болно. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл эдгээр тээврийн хэрэгслийн эзэд нь метронд хамт зорчиж байна гэсэн үг юм”.
Баасан гарагийн оройн 20.00 цаг. Хэрэмт хотод амтлагчийн бизнес эрхэлдэг Пракаш Гупта Шар шугамаар Хауз Хас руу гэр рүүгээ явж байна.
“Би гэртээ гурван машинтай боловч түгжрэл, зогсоолын асуудлаас болоод Хэрэмт хот дахь оффис руугаа унаж явдаггүй, харин өдөр бүр метрогоор зорчдог. Дели хотын өмнөд хэсгийн саятнууд, Хэрэмт хотын бизнес эрхлэгчид болон тэдний ажилчид метронд бүгд хамт зорчдог."
Сэтгэгдэл (0)