Япон улс Умард Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана
- 2023-01-27
- Дэлхий
- 0
ТОКИО. /Kyodo/. Нэгдүгээр сарын 26-ны пүрэв гаргийн өглөө Японы Кагошима мужийн Танегашима сансрын буудлаас “Mitsubishi Heavy Industries” компанийн бүтээсэн “H-2A” зөөгч пуужинг хөөргөжээ.
Уг пуужин “Radar 7” тагнуулын шинэ хиймэл дагуулыг тойрогт замд оруулсан бөгөөд уг хиймэл дагуул нь оптоэлектроник болон радарын төхөөрөмжөөр тоноглогдсон, тагнуулын найман аппаратаас бүрдсэн бүлгийн бүрэлдэхүүнд орох аж.
“Radar 7”-г нэгдүгээр сарын 25-нд хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хойшлуулсан байна. Шинэ сансрын аппаратыг Умард Солонгосын харвасан пуужингуудыг ажиглах зорилгоор хөөргөжээ хэмээн Монцамэ агентлагаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)