БГД-ийн 34 хороо болон харьяа хэлтсийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа
- 2023-01-31
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван үндсэн чиглэл, дүүргийн ИТХ-ын тогтоол болон дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр 34 хорооны Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгууллаа. Ингэхдээ хороодын Засаг дарга нартай байгуулсан Үр дүнгийн гэрээний загварыг шинэчилсэн бөгөөд тодруулбал, хороодын Засаг дарга нарын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж улмаар гаргасан саналуудыг Үр дүнгийн гэрээнд тусгаснаараа онцлог юм.
Түүнчлэн энэ сарын 25-26-ны өдөр дүүргийн 23 харьяа хэлтсийн удирдлагууд дүүргийн Засаг дарга болон орлогч мөн ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нарт 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2023 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан. Тэгвэл өнөөдөр дүүргийн харьяа хэлтсийн удирдлагууд дүүргийн Засаг даргатай Үр дүнгийн гэрээгээ байгууллаа.
Сэтгэгдэл (0)