АНУ Украинд алсын тусгалын пуужин нийлүүлэх төлөвтэй байна

Украины аюулгүй байдалд туслах санаачилгын хүрээнд АНУ Украинд дахин шинээр 2.2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх, түүний дотор алсын тусгалын пуужин нийлүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухайгаа АНУ-ын эрх баригчид албан ёсоор маргааш Баасан гарагт зарлах бололтой.

АНУ-аас өмнө нь Украинд HIMARS харвагч төхөөрөмжөөс 80 км зайд харвах пуужингууд нийлүүлж байсан бол одоо нийлүүлэхээр төлөвлөж буй пуужингууд мөн HIMARS төхөөрөмжөөс 150 км зайд харвах боломжтой, тусгал нэмэгдүүлэх пуужингийн хөдөлгүүртэй, GPS навигацийн системийн удирдлагатай, цахим хөндлөнгийн оролцоог эсэргүүцэх чадвартай GLSDB (Ground Launched Small Diameter Bomb) загварын пуужингууд юм. Энэхүү пуужингуудыг Америкийн Boeing корпораци болон Шведийн SAAB компани хамтран үйлдвэрлэдэг.

 https://www.pravda.com.ua/rus/news/2023/02/1/7387515/

Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэв

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)