БГД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс алба хаагчдад Цахим гарын үсэг олголоо
- 2023-02-03
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан хуваарийн дагуу өнөөдөр дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгууллаа.
Тодруулбал, энэ удаагийн "Мэдээллийн цаг" арга хэмжээнд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн төр захиргааны I, II байранд үйл ажиллагаа явуулдаг харьяа хэлтсийн албан хаагчдад Цахим гарын үсгийн хэрэглээ, түүнийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгч, цахим гарын үсэг олголоо. Ингэснээр дүүргийн засаг даргын Тамгын газрын алба хаагчид төрийн бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой боломж бүрдэж байна.
Ташрамд мэдээлэхэд, Цахим гарын үсгийн хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Хуульд зааснаар Монгол Улсын 16 ба түүнээс дээш насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэг авах эрхтэй. Тоон гарын үсгийг (гэрчилгээжүүлэх) олгох байгууллага нь Улсын бүртгэлийн байгууллага гэж заасан байдаг юм.
Сэтгэгдэл (0)