Туркийн ГХЯ: Эрэн хайх, аврах ажиллагаанд 80 орны аврагчид оролцож байна

АНКАРА. /Anadolu/. Туркийн өмнөд хэсэгт өнгөрсөн долоо хоногт болсон байгалийн гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаанд 80 орны аврах багийнхан оролцож байна гэж тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ твиттер хуудсандаа мэдээлжээ. 

 

Тус яамны мэдэгдсэнээр, гамшгийн дараа нийт 100 гаруй улс Анкарад тусламж санал болгосон байна.  Одоогийн байдлаар газар хөдөлсөн бүсэд гадаадын 9247 аврагч ажиллаж байгаа бөгөөд нэмж таван орны аврагчид ирэх төлөвтэй байна гэж ГХЯ мэдээлжээ. 

 

Хамгийн сүүлийн мэдээллээр, голомт нь Туркийн Кахраманмараш хотод бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан хүний тоо 31 600 давсан байна.  Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган асар их хохирол, сүйрэл дагуулсан байгалийн гамшигтай холбогдуулан орон даяар гашуудал зарласан билээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)