Газар хөдөлснөөс хойш 212 цагийн дараа 77 настай эмэгтэйг аварчээ
- 2023-02-15
- Дэлхий
- 0
АДЫЙАМАН. /Anadolu/. Туркийн Адыйаман мужид газар хөдөлснөөс хойш 212 цагийн дараа 77 настай эмэгтэйг нурангин доороос эсэн мэнд гаргаж авчээ.
Фатма Гюнгёр гэх уг эмэгтэйг мужийн засаг захиргааны төвд нурсан барилга дороос аварч, эмнэлэгт хүргэсэн байна.
Адыйаман мужийн нийслэлд аврагчид мөн газар хөдөлснөөс хойш 207 цагийн дараа 12 настай хүүг нурангин дороос эсэн мэнд гаргаж чаджээ. Түүнчлэн Хатай мужийн засаг захиргааны төв Антакья хотод 209 цагийг нурангин дор өнгөрүүлсэн нэгэн хосыг аварсан байна.
Туркийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, тус улсын өмнөд нутагт өнгөрсөн долоо хоногт болсон байгалийн гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаанд 82 орны 9046 аврагч оролцож байна.
Хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 35 мянга давжээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)