“Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтод жилийн ерөнхий төлөвлөгөөг батлах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна

Баянгол дүүрэг 2023 оныг “Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ хамтран дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтэс, дэргэдэх байгууллагуудын дарга, удирдлагууд мөн 34 хорооны Засаг дарга нарыг оролцуулсан “ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” зорилтод жилийн ерөнхий төлөвлөгөөг батлах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэг долоон асуудлын хүрээнд өрнөж байна. Тодруулбал,

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн 70 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн арга хэмжээ
  • Нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  • Орон сууцны хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  • Гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  • Аж ахуй нэгж, байгууллагын гадна талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  • ”Ногоон дэлхий-Бидний ирээдүй” туг аялуулах аяны төслийг танилцуулах зэрэг долоон асуудлыг дэвшүүлэн хэлэлцүүлж байна.

Хэлэлцүүлгийн үеэр нийт оролцогчдоос санал авах бөгөөд улмаар төлөвлөгөөндөө тусгаж, батлах юм.
 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)