Шуурхай баг аюулгүй байдлыг хангаж байна

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 орчим километр газарт хөрсний ус гарч халиа дошин үүссэн нөхцөл байдалтай байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Хот тохижилтын газартай хамтран халиа, дошин үүссэн газарт хамтарсан бүрэлдэхүүн ажиллаж сувагчлал татан, шороон далан босгож, ойр орчмын айл өрхийн аюулгүй байдлыг ханган, шар усны үер үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)