Ирсэн гомдол, саналыг цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэйг онцлов

Өнгөрөгч 14 хоногийн байдлаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-т нийт 1144 дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Үүнээс бүртгэгдсэн гомдлын тоо 98, зөвлөгөө, мэдээлэл өгсөн 533, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 506, зохицуулалт хийсэн ажил хоёр, олон нийтийн сүлжээгээр ирсэн зургаан гомдол байжээ. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.34 хувиар, өнгөрсөн 14 хоногийн байдалтай харьцуулахад нэг хувиар тус тус буурсан талаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга Ц.Банзрагч танилцуулсан юм. Иргэдээс ирсэн гомдол, саналыг шуурхай шийдвэрлэж, цаг алдалгүй ажиллан, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг Ерөнхий менежер онцолж байлаа.

Түүнчлэн тус төвөөс нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгаж буй байдалд теле хяналтын камераар тогтмол хяналт тавьдаг. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гурван тонн бодис, дөрвөн тонн давс, таван тонн дайргыг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд цацан, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлээс сэргийлэн ажиллажээ. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газраас Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн халиа тошин үүссэн байршлуудад шуурхай ажиллаж, нийт 1970 метр урт суваг сэргээн татаж, 90 тонн шороогоор хаалт хийн, 50 тонн ус соруулан, 650 тонн мөсийг зөөж, цэвэрлэсэн талаар мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)