Монгол Улсад сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ой тохиож байна
- 2024-03-06
- Нийгэм
- 0
Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байв. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.
Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь” сонин бичиг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэж, Төрийн байгууллагуудад тараагддаг байсан түүхтэй.
Цөөхөн хэдэн ширхэгийг нь иргэдэд худалдаалдаг байсан нь түүхийн шаргал хуудаснаа бий. Ингээд XXI зууны мэдээллийн эринд шударга үнэний дуу хоолой байж, түмэн олны харах нүд, сонордох чих, дэнслэх ухааныг чиглүүлэгч луужин болох хүндтэй үүрэг хүлээсэн үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтан та бүхэнд энэхүү ойн баярын мэндийг хүргэе.
Сэтгэгдэл (0)