Цагдаагийн алба хаагчид шатаж байсан гэр дотор нэвтрэн орж иргэний амь аварчээ

Энэ сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Ногоончулуутын дугаар тоотод айлын гэр шатаж байхад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн ахлагч О.Одбаяр, цагдаагийн дэслэгч Ц.Содбилэгийн хамт иргэн "Н"-ыг шатаж буй гэрээс гаргаж амь насыг нь аварлаа.

 

Цагдаагийн дэслэгч Ц.Содбилэг, цагдаагийн ахлагч О.Одбаяр нар хэлтэс дээрээ албан үүргээ гүйцэтгэж байхдаа хэлтсийн цонхоор айлын хашаанаас их хэмжээний утаа гарч байхыг хараад газар дээр нь очиход айлын гэр шатаж байжээ.

 

Алба хаагчдыг очих үед дуудлага мэдээлэл өгөөгүй байсан байна. Шатаж байсан гэр дотор хүн байгааг мэдсэн даруйд яаралтай нэвтрэн орж амь насыг нь аврахаар ажилласан байна.

 

Иргэд та бүхэн ахуйн хэрэгцээндээ зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх, ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх, халалтаас урьдчилан сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй байж галын аюулаас урьдчилан сэргийлээрэй гэж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)