Эрдэм шинжилгээний  хурлын "шилдэг илтгэл"-ийн уралдаан зохион байгуулагдлаа

Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын хүрээлэнгээс цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны дунд 56 дахь жилдээ зохион байгуулж буй эрдэм шинжилгээний  хурлын илтгэлийн уралдааныг 2023 онд “Боловсролын салбар дахь ёс зүйн асуудал, шийдэл” сэдвийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын “Шилдэг илтгэл” шалгаруулах уралдааны эхний шатанд дүүргийн хэмжээнд 1500 гаруй багш илтгэлээ хэлэлцүүлсэн бол бүсийн хэмжээнд шалгарсан шилдэг 14 илтгэлийг хэлэлцүүлж, Улсын хэмжээнд зохион байгуулагдах дараагийн шатанд оролцох илтгэлээ шалгарууллаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын мэргэжилтэн доктор П.Одсүрэн, Боловсролын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Сарантуяа, Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” Олон улсын хөтөлбөрт сургуулийн зөвлөх багш, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Туяа нар ажилласан ба оролцсон илтгэлүүдийг шүүж багш нарт илтгэлийн талаар зөвлөмж өгч ажиллалаа.



Илтгэлийн уралдаанд шүүгчдийн үнэлгээгээр Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэгийн багш Т.Гантуяа, З.Алтанзул нар “Өнөөгийн нийгмийн багшийн ёс зүйн хэм хэмжээнд дүн шинжилгээ хийх, арга замыг тодорхойлох нь” сэдэвт илтгэлээрээ шүүгчдийн онооний нийлбэр дүнгээр тэргүүлж дараагийн шатанд оролцох эрхтэй боллоо.  Мөн тус илтгэлд “Боловсролын салбарын ажилтан, албан хаагчдын цахим орчин дахь ёс зүй-асуудал, шийдэл” сэдэв илтгэлээрээ Нийслэлийн ерөнхий боловсролын “Наран” сургуулийн удирдлагын багийн Г.Отгонцэцэг, Н.Энхжаргал, Э.Эрдэнэтуул нар дэд байранд шалгарсан бол “Сурагчдыг бодит бус үнэлэхийн сул тал, үнэлгээний арга зүйг сайжруулах арга зам” сэдэвт илтгэлээрээ Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн гадаад хэлний багш М.Мягмарням, И.Билгүүнжаргал, Д.Мөнхтуяа багш нарын баг удаалсан юм.



















 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)