Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт маргааш үйлчлэхгүй
- 2023-03-07
- Улаанбаатар
- 0
Маргааш буюу 2023 оны гуравдугаар сарын 08-ны Лхагва гарагт Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8 тохиож байна.
Энэ нь нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн нэг тул холбогдох хуульд зааснаар энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өөрийн цахим хуудсаар мэдээллээ.
Сэтгэгдэл (0)