“Харилцан хүндэтгэе” аянд Баянгол дүүргийн ЗДТГ нэгдлээ
- 2023-03-07
- Улаанбаатар
- 0
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “Харилцан хүндэтгэе” аяныг орон даяар зохион байгуулж байна.
Аяны уриа: НАДААС, ТАНИАС, БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ.
Аяны хугацаа: 2023 оны 3 дугаар сарын 01-ээс 2023 оны 4 дүгээр сарын 01.
Аяны зорилго: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, эрэгтэй эмэгтэй хүмүүст тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдээллэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендэрийн мэдлэг мэдээлэлтэй, мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэх.
Аяны үндсэн лого:
Дэмжигч байгууллага: Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн Амын Сан
Хэрэгжүүлэгч байгууллага: Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын алба
Хамтран ажиллах байгууллага:
- ЖҮХ-ны Салбар зөвлөл, Салбар хороод
- Хүний эрх, жендэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, Иргэний нийгмийн байгууллагууд
- Олон улсын байгууллага
- Хэвлэл мэдээллийн байгууллагууд
Хүрэх үр дүн:
-
Жендэрийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, жендэрийн хэвшмэл буруу ойлголтыг арилгах;
-
Нийслэлийн охид хөвгүүдийн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлснээр ахлах ангийн сурагчдыг жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх;
-
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа тэгш боломж тэгш харилцаатай ажиллаж амьдрах эерэг хандлагыг нийгэмд бий болгох;
-
Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг зохих түвшинд өргөжүүлэх;
-
Олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, нөлөөллийн ажлыг зохион байгуулах.
Сэтгэгдэл (0)