АНУ-ын цэргүүдийг Сириэс татах тухай тогтоолын төслийг баталсангүй

ВАШИНГТОН. /The Eastern Herald/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гаргийн хуралдаанаараа тус улсын цэргүүдийг Сириэс татах тухай тогтоолын төслийг батлаагүй байна. 

 

Уг баримт бичгийг батлахыг хууль тогтоогчдын 103 нь дэмжиж, 321 нь эсэргүүцжээ. Тогтоолд тэмдэглэснээр, "баримт бичгийг баталснаас 180 хоногийн дараа" АНУ-ын цэргүүдийг Сириэс гаргах ёстой. 

 

Энэхүү тогтоолыг хоёрдугаар сард Конгресст хэлэлцүүлэхээр өргөн барьсан бөгөөд санаачлагч нь Флорида муж улсаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн Мэтт Гетц юм. Тэрбээр Конгресс Сирийн нутаг дэвсгэрт Америкийн хүчийг ашиглах зөвшөөрөл өгөөгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 

 

М.Гетцийн мэдээлснээр, 2022 оны 12 дугаар сард Арабын энэ улсад 900 орчим америк цэрэг байрлаж байсан байна. АНУ Дамаскийн эсрэг эсвэл түүний талд дайн хийхгүй байгааг Конгрессын гишүүн онцолжээ.

 

"Тэгвэл бид яагаад тэнд аюултай цэргийн ажиллагаа явуулж байгаа юм бэ? Ерөнхийлөгч Жо Байден Америкийн бүх цэргийг Сириэс гаргах ёстой" гэж М.Гетц хоёрдугаар сард мэдэгдэхдээ цохон тэмдэглэж байв хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)